цээрлэх

  1. цээр бүхий зүйлийг үл хийх; архи цээрлэх; шар өвчнөөр өвдсөн хүн мах идэхийг цээрлэвэл зохино;

хөл цээрлэх (хөл хорих);

нэр цээрлэх (а. эцэг эх, ах нар, уул ус зэргийг жинхэнэ нэрээр үл хэлэх; б. аюул хөнөөлтэй юм, үзэгдлийн нэрийг нэрлэхгүй, өөр үгээр хэлэх; үхрийн мялзанг цагаан өвгөн гэж цээрлэдэг; чоныг цээрлэн хээрийн нохой гэнэ);

  1. сэжиглэх; цээрлэх сэжиглэх
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • saya: 2009-09-12 09:17:34
    • Х.Буд: 2015-04-13 01:02:45

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх