өмхий

  1. нялуун, нигшүүн муухай үнэр; өмхий ховол ургамал (бут бутаар ургана, гол нь их, навч тоорын модны адил болоод их нэг зүйл мод); өмхий нүцгэн ховол ургамал (нүцгэн ховолын адил болоод навч өмхий нэг зүйл мод); өмхий тон мод ургамал (навч гарын алганы адил, гурван уулзвартай, зулгарахгүй, үнэр өмхий нэг зүйл мод); өмхий бэхлиг мод ургамал (дурс бүдүүн ширүүн, мах судал хөөслөг, сав хийвэл болдог, нүцгэн ховолын нам нэг зүйл мод); өмхий хүрэн ургамал (уруул цэцгийн язгуурын олон наст ургамал, жижигхэн хар хөх цэцэгтэй, үнэр эхүүн); өмхий өвс ургамал (гол төлөв элс сайр, марзтай газар ургадаг, өмхий үнэртэй, олон наст ургамал, навч нарийн); өмхий цох амьтан (нуруундаа хальстай, нэг зүйл хорхой); өмхий хүрнэ амьтан (суусрын язгуурын араатан амьтан, үнэр өмхий, арьсыг хэрэглэнэ);
  2. шилжсэн далд, ёгт, зэвүүн; өмхий үгээр утах; өмхий санаа гаргах; үгээгүү айлаас эрдэмтэн гарна, өмхий шавраас лянхуа дэлгэрнэ хууч.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дэлгэрмаа.Э: 2009-09-12 05:44:40
    • Б.Багуулаа: 2015-04-13 01:02:33

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх