нэр
- юм, үзэгдлийг үгээр тэмдэглэсэн нь; цэцгийн нэр; сонины нэр; далдуу нэрт мод; олон нэр төрлийн бараа бий; нэр төрөл х о р ш,;
- хүнийг анх төрөхөд ногдуулан зүүлгэж дуудах үг, бас мал адгуусанд бий; нэрээр нь дуудах; өөр нэртэй явж байв; халзан нэрт үнээгээ саагаагүй байлаа; тэр нохойн нэр-хүдэр;
- таны нэр хэн бэ? (таны нэр алдар хэн бэ?); нэр нэгтийн чих нэг з ү й р;
- нэр хамтрах (аливаа үйлдсэн хийсэн зүйлд хоёр буюу түүнээс дээш нэр оруулах);
- нэр дэвшүүлэх (сонгууль томилолт зэрэгт нэр нь орох; сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэв);
- нэр ташлах (нэр цохсон хүний дараа дэдлүүлэн нэрийг зааж оруулах);
- нэр цохох (олны дотроос оноох);
- нэр зээлдэх, нэр зээлэх (бусдын нэрийг өөртөө ашиг завшаан болгож ашиглах);
- нэр цээрлэх (жинхэнэ нэрийг хэлэхгүй, ямар нэгэн нэрээр орлуулан нэрлэх);
- бага нэр (бага залуу ахуй цагийн нэр);
- нэр үг (хэлний зүйн нэг ай);
- жинхэнэ нэр (хэн юу гэсэн асуултад хариулах үг);
- бодисын нэр (материаллаг үзэгдэл юмны нэр);
- хийсвэр нэр (бодит биш ухагдахуун илэрхийлэх үг);
- оноосон нэр (нэгэн төрлийн олон юмны дотроос бусдаас ялгаж тусгайлан өгсөн нэр);
- нэр томъёо (шинжлэх ухаан, техникийн аливаа явцуу ухагдахууныг тэмдэглэсэн үг);
- нэр томъёоны судлал (нэр томъёог тогтоох, судлах тухай судлал);
- орлогын нэр (орсон юмыг дараалан бичсэн жагсаалт);
- нэрийн хуудас (овог нэр, хаягаа бичсэн жижиг хэрчмэл цаас);
- нэрийн цэс (хүний нэрсийг дэс дараалан бүтээсэн бүртгэл);
- алдар, дуурсгал; нэрд гарсан эрдэмтэн; нэртэй дууч; ногдсон үүргээ нэр төртэй биелүүлэх;
- нэртэй зартай (сайн муу нэр нь олон алдаршсан);
- нэр бүтэн (нэр нь гутаж муудаагүй);
- нэр олох (а. нэртэй болох; б. нэр нь алдарших);
- нэр хүнд (нэр алдар);
- нэр муутай (нэр алдар нь гутаж доройтсон);
- нэр сайтай (нэр алдар нь гутаж муудаагүй, сайн);
- нэр сүр (нэр алдар, нэр хүнд);
- нэр төр (алдар хүнд);
- нэр бүхий (нэр дурдагдсан);
- нэр гутах, нэр гутрах (нэр алдар доройтож муудах);
- нэр хугарах (нэр алдар муудах, хүний газар нэр хугарахаар, өөрийн газар яс хугар зүйр);
- нэр алдарших (нэр алдар нь олон түмний дотор түгж дэлгэрэх);
- нэрд гарах (нэр алдар нь нийтийн дотор товойж тодрох);
- нэр харах (а. нэрээ бодох; б. нэр алдар, эрх тушаалы нь харгалзаж ялгавартай үзэх);
- нэр цэвэрших (нэр гутаж муудахад хүрсэн шалтгаан нь үгүй болж нэр нь цэвэр болох, цагаадах);
- нэрээ хугалах (нэрээ гутаах үйл явдлыг өөрөө үйлдэх);
- нэрээ цэвэрлэх (нэрээ гутаасан үйлээ цэвэр болгох, цагаатгуулах);
- нэрээ цагаатгах (нэрээ цэвэрлэх);
- нэрээ бодох (а. нэр алдраа хайрлаж хамгаалах; б. нэрэлхэх);
- нэрээ хайрлах (нэр алдраа хайрлан арчлах, хамгаалах);
- сайн нэр хүсэвч олдохгүй, муу нэр хусавч арилахгүй (сайн нэр олох гэдэг маш бэрх, нэгэнт муу нэр олбол түүнийг арилгахад бүр ч хэцүү);
- хүн нэрээ, тогос шувуу өдөө с э ц э н (нэрээ маш эрхэмлэн хайрлах нь чухал);
☆
- нэр хэмээх (зэмдэглэх, хагас дутуу гүйцэтгэх; бичиж өгсөн нэр хэмээгээд явжээ);
- нэрийн өмнөөс (төлөөнөөс).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх