ар i

  1. юмны хойд этгээд; уулын ар; байшингийн ар тал;
  2. өвөр этгээдийн эсрэг тал; ар нуруу; ар шил;
  3. нүүрийн нөгөө тал; авдрын ар; толины ар;
  4. өнгө этгээдийн эсрэг тал; торгоны ар; цаасны ар;
  5. үлдсэн хоцорсон;

  • ар гэр (юманд удаан хугацаагаар явсан хүний гэр орон; цэргийн ар гэр);

  • ар тал (а. юмны гадаад, хойд, өнгөний бус тал; б. байлдаан болж байгаа талбараас хойшхи газар; в. цэрэгт үйлчлэх боловч тулалдаанаас гадуур байх байгууллага, цэргийн анги);

  • арын алба (цэргийн аж ахуйг эрхлэх газар);

  • ар дэвсгэр (юмны суурь болсон өнгө);

  • ар зурхай (сур харвахад, сур өрөх газрын ар этгээдэд нөгөө нэгэн алд хэмжиж гаргасан зураг);

  • ар хахилаг а м ь т а н (ногтруу шувууны төрөл; цоохор цайвар зүстэй нэг зүйл шувуу).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • angarag: 2009-08-22 10:25:18
    • П.Оргил: 2015-04-13 00:33:34

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх