хаяа

юмны зах, хөвөө, хязгаар; гэрийн хаяа (гэрийн хана, туурганы ёроол тал); хаяа манах (гэрийн хаяаг шороогоор дарах); хаяа сөхөх (гэрийн туурганы хормойг дээш нь шуух); хаяа буулгах (сөхсөн хаяаг доош болгох); модны хаяа (модны зах); уулын хаяа (уулын тулах ёроол); хаяагаа манах (урьдаас болгоомжлон сэргийлэх); хаяанд (айл зэргэлдээ, дэргэд, маш ойрхон; морь хаяанд байна; хүүхэд хаяанд сууж харагдана); тэнгэрийн хаяа (тэнгэр газар хоёрын буюу их ус тэнгэр хоёрын нүдэнд харагдах хязгаар).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • eclyras: 2009-09-11 15:59:01
    • Буру: 2015-04-13 01:02:08

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх