нуруу

  1. хүн ба зарим адгуус амьтанд ар голын дагуу байх бөгөөд дотор нь нугас орших хэсэг хэсэг яс, залгасан мөгөөрсөөр бүтсэн зүйл; нуруун дээр нь тохох; нуруугаа авах (морины нуруу эмээлд холгох);
  2. хүний ар тал; нуруун тал; нуруу хөшөөд байна; нуруугаа үүрэх (хоёр гараа ардаа сольцон барих); нуруугаа үүрсэн нь намайг голох, нусаа чирсний нь би голох з ү й р;
  3. хүний өндөр нам; дунд зэргийн нуруутай (өндөр ч биш, нам ч биш);
  4. уулын урт шил; Хэнтийн нуруу; Уралын нуруу;
  5. орон байшин, хашааны хаалга мэтийн дээгүүрх уртааш мод; майхны нуруу; байшингийн нуруу; нуруу мод;
  6. ш и л ж с э н төлөв, гол, ерөнхий байдал; нуруутай хүн (төлөв томоотой, гайгүй, нилээд сайн); дүн нуруу нь (ерөнхий төлөв нь);
  7. хураан цогцолсон юм; таван нуруу өвс авлаа; нэг нуруу аргал овоолов; бараа таваараа нуруулдаж хураасан.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-09-11 14:50:06

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх