хатуу
- зөөлөн гэдгийн эсрэг утга; хатуу хүтүү, хатуу хэтүү х о р ш.; чулуу мэт хатуу; хатуу ултай гутал; модот газар муу үг, хадат газар хатуу үг з ү й р; * хатуу ус (цэнгэг сайхан байтлаа зохимж муутай ус); хатуу чихтэй, чих хатуу (сонсголон муутай, дүлий); хатуугийн тэмдэг (цагаан толгойн «ъ» үсгийн нэр);
- уян биш, зөөлөн биш, хөшүүн, хатан: хатуу нум (татаж тэлэхэд хялбар үл дийлэгдэх нум); хатуу амтай морь (амыг татахад авд үл дийлэгдэх морь);
- хахуун, гашуун, чанга амттай; хатуу архи; хатуу эм (хор ихтэй эм); хатуу хөрөнгө (исгэх хөрөнгө);
- чанга, шийдэмгий, шулуун, шудрага, бат; хатуу хүн; хатуу эр; хатуу зориг;
- үл нугарах, нигүүлсэнгүй зөөлөн биш; хатуу амтай (ширүүн үгтэй); хатуу сэтгэл, хатуу дотор (энэрэлгүй сэтгэл); хатуу зориг, хатуу санаа (буцалтгүй, чанга тэсвэртэй зориг); хатуу гар (а. харамч, нарийн; б. хайр гамгүй; в. хэцүү бэрх); хатуу шийтгэл (хүнд шийтгэл);
- ш и л ж с э н алт, мөнгө мэтийн үнэ бүхий хөрөнгийн зүйл; хатуу хэтүү юм (алт мөнгө тэргүүтэн).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх