мандах

  1. гарах, асах; нар мандах; зул мандах;
  2. бадрах, хөгжих, дэгжих, дэлгэрэх; мандан хөгжиж яваа манай хувьсгалт орон; дэлхий дахинаа энх тайван, эв найрамдал мандах болтугай!
  3. нэр гарах, алдарших; нөгөө чиний хэлж байсан залуу чинь сайн малчин болоод мандаж явна гэнэ.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-09-11 14:20:58

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх