шинэ

хуучин гэдгийн эсрэг утга, сая гарсан, ирсэн, хийсэн, удаж хуучраагүй юм; шинэ гэр; шинэ барилга; шинэ хот; шинэ дээл; шинэ техник; шинэ үе; шинэ ном; шинэ ажил; шинэ мах; шинэ бэр яарахад ширмэн тогоо үл халах зүйр; шинэ цэрэг (цэрэгт ирээд удаагүй цэрэг); шинэ санаачлага (аливаа үйл ажилд дэвшилттэй шинэ зарчим, арга ажиллагааг сүвэгчлэн бодсон санаачлага); шинийг санаачлагч (шинэ санаачлага гаргагч); шинэ жил (сая гарсан жил); шинэ сар (сая гарсан сар); шинийн нэгэн (сар бүрийн анхны өдөр).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Baika: 2009-09-11 09:17:53
    • Б.Багуулаа: 2015-04-13 01:01:34

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх