тушаа i

  1. малын хөлийг холбож торгох оосор; үнээний тушаа; хялгасан тушаа; морины тушаа; төмөр тушаа;
  2. тэмээний шатын хойт урьд хоёрыг холбож торгох эрээс ба шатны эмээлийг шатанд нь холбож торгосон холбоос; шатны тушаа;
  3. барилга савын яс мод зэргийг холбосон зүйл; байшингийн тушаа мод; тушаа нуруу; ширээний тушаа;
  4. шилжсэн саад тотгор; чи битгий тушаа болоод бай! би түүний чинь хийх гээд байгаа юм; тус болох гээд тушаа болох зүйр.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ганхуяг: 2009-09-11 06:02:23

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх