хараацай

бялзуухайн намын, хурдан нисдэг, хурц шовх далавчтай, жижиг шувууны ерөнхий нэр; үхэр хараацай хонин хараацай; хараацайн үүр; алтан хараацай амьтан /хот суурин газарт үүрлэн орших нэгэн зүйл хараацай, хорт шавьж иддэг ашигтай шувуу/; тэмээн хараацай амьтан /биеийн урт нь 22 сантиметр орчим, өдний хэмжээ 25 сантиметр орчим урт, аливаа хортон шавьж иддэг ашигтай шувуу/.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-11 03:55:24
    • Буру: 2015-04-13 01:00:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх