хааш

  1. ямар газар, аль чигт гэж асуух үг; чи хаашаа явах вэ? хааш хаашаа (урт өргөн тийшээ, аль аль тийшээ);
  2. ямар; хаашаа янзын хүн бэ;
  3. болзоошгүй, болзошгүй; хааш хэрэг гарвал намайг дуудаарай; намайг хааш хэрэг хүн гэж битгий бод; хааш яаш (а. болгоомжгүй, хамаагүй; энэ хэргийг хааш яаш үзэж болохгүй; б. муу, цалгар назгай; тэр чинь хааш яаш хүн шүү); хааш боловч (ямар боловч, юу боловч).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Бат-Эрдэнэ: 2009-08-22 03:25:25

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх