түүхий ii

  1. идэх юмны чанаж болгож гүйцээгүй, дутуу чанасан нь; түүхий мах; гурил нь түүхий байна;
  2. жимсний боловсорч гүйцээгүй; намар эрт мойл түүхий байдаг; түүхий алим; түүхий будаа (шар будаа); түүхий шохой (устай холиогүй шохой); түүхий эд (цаашдаа үйлдвэрийн газар боловсруулахад зориулсан мартериал; барилгын түүхий эд; хөдөө аж ахуйн түүхий эд); түүхий тоосго (шүүслээгүй тоосго);
  3. шилжсэн гүйцэд сайн болж боловсорч чадаагүй, дутуу дулим; энэ зохиол бас л түүхий байна; түүхий хэрэг (боловсорч тодроогүй хэрэг); түргэн түүхий явдал (хуусдуу үйл ажил);
  4. зарим өвчнөөр өвдөж боловсроогүй юм; цэцэг өвчинд өвдөж боловсроогүй түүхий хүүхэд; мялзанд боловсроогүй түүхий үхэр
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Хосбаяр: 2009-09-10 08:32:57

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх