өргөст

өргөстэй, өргөс бүхий; өргөст хэмх ургамал (хулуугийн намрын таримал ногоо, иддэг, гонзгор урт ногоон үр жимстэй); өргөст ногоо ургамал (хээр ургана, навчинд бяцхан сондуу бий); өргөст хамхаг ургамал (мөчир олон, салаа иш улаан судалтай бөгөөд сондуу бүхий нэг зүйл ургамал, ногоон байхад малын тэжээлд хэрэглэнэ, хатсан хойноо малд хортой); өргөст цэцэг ургамал (шар цагаан цэцэг цэцэглэж бут бутаар ургана, ишид сондуу бий); өргөст хадаас (нэг зүйл өргөстэй хадаас)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • ochoo198: 2009-08-21 20:54:30

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх