халуун
- бодисын хөдөлгөөний тусгай нэгэн хэлбэр бөгөөд бодисын өчүүхэн хувь молекул, атомын хөдлөхөд бий болох илч; халуун хүйтэн хорш; зуны халуун; гадна халуун байна; халуун намар /намар эрт, зуны эцэс/; халуун ус /а. халуун ус; б. бие угаах халуун хүйтэн ус бүхий нийтийн үйлчилгээний газар/; халуун өвчин, халуун хижиг /биеийн халуун үлэмж болох халдварт өвчин/; халууны эм /халуун дарах эм/; бага халуун /Дорно зүгийн зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэг, зуны нар буцах үес/; их халуун /Дорно зүгийн зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэгийн нэр, зуны нар буцсанаас хойших үе/; халуун эгэх /сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэгний нэр, нарны зурайн ёсны зургадугар сарын хорьдын үе, нар буцах ч гэнэ/; халуун ханз /гал түлэх зуухан ханз/; халуун сав /хийсэн юмны халууныг удаан хугацаагаар барьж чадах сав/; аагим халуун /зуны маш халуун/; халууны хэмнүүр, халууны шил /халууны хэмжээг үзэх хэрэгсэл/; халуун эм /эмийн зүйлийн доторхи амч чанар халууны нь/; халуун тогоо /а. дотор талын гол хөндийд нүүрс хийж халуун, нарийн хоол чанах төмөрлөг хэрэгсэл; б. мөн ус буцалгах тийм хэрэгсэл/; халуун оргих /а. нар ба гал зэргийн ээлт онц халуун болох; б. хүний бие, өвчнөөр халуун болон эчих зэргээр халуун нь хэтийдэж зовуурьтай болох/; халуун аршаан /газраас ундран гарах халуун ус/; халуун булаг /халуун аршаан/; халуун зэвсэг /хутга шөвөш биш, буу сумны зүйл/;
- амтны хурц бөгөөд гашуувтар, хэл ам дарвигнасан, халуу оргих мэт болох нь; халуун амт /поваарь, чинжүү, хуйжуу, гаа зэрэг юмны халуу оргих мэт аагт амт/; халуун өвс ургамал /энхэл тунхал газар хэсэг хэсгээр ургадаг, өнгө шар, амт гашуувтар нэг зүйл өвс/;
- шилжсэн чин, үнэн, голын, дотно, найз; халуун зүрхний угаас /чин зүрхний угаас/; халуун нөхөр /дотно итгэлт нөхөр/; халуун амь /жинхэнэ гэр бүлийн дотор, өөрсөд хоорондоо; гэрийн дотор зургаан халуун амь/; халуун зуур /өөр хоорондоо, дотроо, садан төрлийн дунд, улс аймаг дотроо; харь газар үгээ бэхэл, халуун зуураа эвээ бэхэл зүйр/;
- ичмээр, зовнимооор, зэвүүн хэцүү; таних хүний нүүр халуун /таних учир хэцүү, зэвүүн/; халуун нүүр /улаан нүүр, яг нүүрээрээ/; халуун сэрэг /эхэн дээр нь, шинэ дээр нь, тэр даруйд нь/; ямааны мах халуун дээрээ /алив явдлын шинэ сэрэг дээр/; халуун чулуу долоох шилжсэн /хашир үзэх, бэрхийг өнгөрүүлэх/.
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх