наадам

  1. олноороо хийж баясах цэнгэл зугаа; найр наадам, баяр наадам хорш.; сумын наадам; аймгийн наадам; улсын наадам; овооны наадам; наадмын морь; наадмын бөх; наадмын сур; эрийн гурван наадам (морь уралдах, бөх барилдах, сур харвах наадам); 2.тоглоом; тоглоом наадам хорш.; наадам хийх (а.зугаа цэнгэл хийх; б. тоглоом доог хийх); наадам болгох (доог тохуу хийх)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • P.Urnaa: 2009-09-09 23:38:47
    • Б.Багуулаа: 2015-04-13 01:00:13

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх