төр

  1. улсын засаг; засаг төр хорш.; ардын төр; төр барих; төр булаах; хувьсгалт төр; төр-түмэн үлныхоо төлөө байх ёстой; төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй, төр төмөр нүүртэй зүйр;
  2. улс; улс төр хорш.; улс төрийн байдал; төрийн бодлого; төрийн хэрэг; төрийн байгууллага; төрийн тэмцэл; улс төр-эдийн засаг; улс төрийн нам; төрийн зүтгэлтэн; төрийн далбаа (улсын далбаа); төрийн дуулал (улсын дуулал); төрийн ятга (язгуур этгээд өргөн, үзүүрийн этгээд шувтан долоон чавхдастай хөгжмийн зэмсэг); төрийн хатан, төрийн авхай хуучирсан (төрийн жүн вангийн охин)
  3. ёс, хууль цааз; ёс төр хорш; төр эрхийн асуудал; төр төмбөгөр, ёс ёмбогор зүйр; төр ёстой (тогтоосон ёс хуультай); хурим төр (хурим хийх дүрэм ёс)
  4. нэр сүр, алдар; нэр төр хорш.; хөдөлмөр бол нэр төрийн хэрэг мөн; нэр төрийн хойноос хөөцөлдөх
  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Дэлгэрмаа.Э: 2009-09-09 10:56:02
  • П.Оргил: 2015-04-13 00:29:22

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх