хурал i

  1. хүмүүс болон аль нэгэн байгууллагын гишүүд нийлж хэрэг зүйлийг хэлэлцэх цуглаан; хурал хуй хорш.; хөдөлмөрчдийн хурал; нэгдэлчдийн хурал; намын үүрийн бүх гишүүдийн хурал; гэгээрлийн хурал; Их хурал (олон нийт, ямар нэгэн байгууллагын дээд эрхийг барих төлөөлөгчдийн хурал); бага хурал (улс, олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийн хурал, зөвлөлгөөн); бүгд хурал (алив хороо, байгууллагын бүх гишүүд оролцох хурал); хурал нээх (хурал эхлэснийг мэдэгдэх); хурал хаах (хурал төгөссөнийг мэдэгдэх); хурал завсарлах (хуралдах явцад түр амрах; хурал завсарлахаар надтай уулзаарай); хурал тарах (хурал төгсөх); хурлын дарга (хурлын хэргийг тэргүүлэн удирдах хүн); хурлын тэргүүлэгч (хурлын хэргийг эрхлэн удирдах хүмүүс); хурлын тогтоол (хурлаар хэлэлцэн баталж тогтоосон шийдвэр); 2. шилжсэн сонгуулиар байгуулсан зарим албан байгууллага; Улсын их хуралд ажилтай хүн; Улсын дээд хурал; Улсын доод хурал.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Baika: 2009-09-09 09:21:31
    • Б. Билигсайхан: 2015-04-13 01:00:08

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх