хураах i
- хуримтлуулах, нөөцлөх, арвижуулах; дуслыг хураавал сав дүүрдэг, дуулсныг хураавал мэргэн болдог сэцэн; эд хураахаар, эрдэм хураа сэцэн; юм хураах (а. эд хөрөнгө хуримтлуулах; б. хогшил хэрэглэлийг эмхтгэн цэгцлэх); мөнгө хураах (а. мөнгө төгрөгийг нөөцлөн хуримтлуулах; б. юмны үнэ мөнгийг авах); хөрөнгө хураах (эд юмыг хуримтлуулан арвижуулах); мэдээ хураах (ямар нэгэн үйл ажлын тухай баримт сэлт цуглуулан авах); нүгэл хураах (муу үйл үйлдэх); буян хураах (сайн үйл үйлдэх); 2. юмыг ойртуулах, цуглуулах, эмхтгэх, цогцлох, цэгцэтгэх, бэлтгэж авах; мал хураах (билчээрлэж байсан малыг хотондоо ойртуулан авчрах); түлээ хураах (а. түлээг цэгцлэн жигдэлж тавих; б. түлээ нөөцлөх); хадлан хураах (малын нөөц тэжээл болгож өвс хадаж авах); тариа хураах (тарьсан тариалангийн үр ургацыг хадаж авах); 3. татварлан авах, албадан авах; гишүүний татвар хураах (гишүүний хувьд оногдох татварыг авах); гааль хураах (худалдаалах зүйлээс тусгай тогтоосон журмаар татвар авах); түрээс хураах (ашиглуулах юмнаас тусгай тогтоосон журмаар татвар авах); албан татвар хураах (харъяат ард иргэдээс хууль ёсоор татвар авах); хөрөнгийг хураах (бусдын хөрөнгө юмыг хуулиар хүчдэн тулгаж авах); 4. товчлох, цомтгох; үсэг хураах; утга хураах; тоо хураах; амьсгаа хураах (үхэх); дуугаа хураах (дургүй хүрсэн зүйлд үгээ цөөвчлөх буюу огт дуугарахгүй болох).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх