нийгэм

  1. нийгэмлэг; нийгэм журам (эв хамт нийгмийн нийгэм эдийн засгийн давхрагын анхны үе; нийгэм журмын бүтээн байгуулалт);

нийгмийн ухаан (түүх, эртний судлал, эдийн засаг, хэл бичиг, утга зохиол зэрэг нийгэм, нийгэмлэгийн тухай шинжлэх ухаан; нийгмийн ухааны салбар);

  1. нийгэн, даяар, бүгд, нийтээр; нийгмээр оролцох ажил; нийгмийн хөрөнгө; нийгмийн өмч нийгмийн мал нийгэм тэгш нийгэм даяар;

нийгмийн хангамж хөдөлмөрчдийг тахир татуу болох, нас өндөр болох, асрамжлах хүнгүйд хүрэх зэрэгт тэднийг улсаас тэтгэн туслах зардал төсөв;

нийгмийг аюулаас хамгаалах яам (улсын аюулгүй байдлыг хамгаалах яам); нийгмийн үзэгдэл (нийгмийн мөн чанарын гадаад илрэл, байдал);

нийгмийн гарал (нийгмийн ямар анги, давхрага, ямар үндэстэн ястнаас төрсөн уг үүсэл)

нийгмийн хөрөнгө (хувийн биш өмч, нэгдэлчдийн нийгмийн хөрөнгө);

нийгмийн ашиг (хувийн биш, нийтийн ашиг)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Сандагсүрэн.Г: 2009-09-09 07:48:03
    • Сандагсүрэн.Г: 2015-04-13 01:00:05

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх