халдах

  1. юманд хүрч наалдах; ус үл халдах цув; тос халдахгүй эд;
  2. шилжсэн ойртон очих, дэргэд нь очих, тулж очих; халдаж чадахгүй тойрон явах; халдвал хар халзандаа зүйр;
  3. халдварлах, халдварлан өвдөх; халдах өвчин;
  4. ял хэрэгт холбогдон орох; хэрэг халдах; ял халдах;
  5. юм явдал дамжин нөлөөлөх; муутай нөхөрлөвөл муу нь халдах, сайн нь халдахын урьд муу нь халддаг хууч;
  6. түрэмгийлэх, хүчлэх, зээрхэх; эрхэнд халдах; аминд халдах; хөрөнгөд нь халдах; халдан довтлох.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-09 05:02:49

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх