өлөн ii

ургамал намаг чийгтэй газар ургадаг ургамал, иш гурван талтай, навч нарийн, цэцэг баг багаар ургана, хавар эрт цэцэглэнэ, төрөл зүйл олон; өлөнгийн төрөл; намгийн өлөн; голын өлөн; өлөн сахал ургамал (дугтуйлан ургасан жижиг хайрст навчтай бүрхүүлтэй ургамал, цахилдагтай адилавтар, сөөхий гуталд дэвсдэг); өлөн хутгуур амьтан (чийгтэй газар төрнө, цууцлайтай адил бөгөөд том, толгой жигүүр сүүл цөм бараан, өвчүү цагаан нэг зүйл шувуу); өлөн өвс ургасан газар тариа бүү тарь, үгэндээ эзэн болохгүй хүнтэй бүү арилжаа хий зүйр.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дэлгэрмаа.Э: 2009-09-09 04:24:02

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх