өлөн i

  1. хоол тэжээл идээгүй, гэдэс хоосон; өлөн элгэн дээрээ эм уух (өглөө босоод юм идэлгүй эм уух); өлөн бие дээрээ; өлөн явах; өлөн морь; өлөн гэдэс (амьтны нарийн гэдэс); өлөн зуд (идэш чухаг цаг); өлөн ховдог (ховдог хомхой);

  2. шилжсэн нарийн нимгэн, өчүүхэн төдий; өлөн шороо (нарийн тоос шороо); өлөн хир (нарийн хир); өлөн өргөс (маш нарийн өргөс); өлөн нүд (гярхай нүд)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дэлгэрмаа.Э: 2009-09-09 04:11:07

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх