хурц

  1. мохоо биш, иртэй, үзүүртэй;

    • хутга хэдий хурц боловч ишиндээ тусгүй зүйр;
    • хурц мэс (ир сайтай мэс);
    • хурц үзүүр (шовх үзүүр)
    • хурц ир (даалт сайтай ир);
  2. алив юмны ид чадал илүү, давуу;

    • хурц нар (маш тунгалаг, шарам халуун нар);
    • хурц гэрэл (маш гялбам гэрэл);
    • хурц өнгө (маш тодорхой өнгө; хурц улаан; хурц шар);
    • хурц хараа (ажигч хараа);
    • хурц нүд (a. хараа сайтай нүд; б. ширүүн хөдөлгөөнтөй харцтай);
    • хурц халуун (маш халуун);
    • хурц ухаан (ухах хурдан, сэцэн ухаан);
    • хурц хүн (сэцэн хэлэмгий хүн);
    • хурц зан (түргэн догшин зан);
    • хурц хэл (өгүүлэхдээ уран чадамгай хэл);
    • хурц үг (онож хэлсэн сэцэн мэргэн үг);
    • хурц явдалтай морь (морь малын хурдан ирмүүн явдал);
    • хурц идээ (нүмжиг ихтэй шандуурам идээний зүйл);
    • хурц шөл (ааг амт ихтэй шөл);
    • хурц өөх (маш тослог өөх);
    • хурц амт (маш нялуун амт);
    • хурц үнэр (ааг ихтэй үнэр);
    • хурц өвчин (сочмог хүнд өвчин);
    • хурц улаан цэцэг ургамал (салаа тармаг, цэцэг нягт, хоёр буюу гурван сард цэцэглэнэ, урьдаар навч ургаж хойно цэцэглэх нь бий бас цэцэглэсэн хойно навч ургах нь ч бий, өнгө цусны адил улаан, уулын завч ургадаг нэгэн зүйл цэцэг);
    • хурц шар цэцэг ургамал (хурц улаан цэцгийн адил болоод өнгө шар, үнэр муухай, хортой нэгэн зүйл цэцэг).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Сандагсүрэн.Г: 2009-09-09 03:22:21
    • Сандагсүрэн.Г: 2015-04-13 00:59:53

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх