сайн

муугийн эсрэг утга; 1. зохистой, тохиромжтой, яс, чанартай; хүний сайныг ханилж мэд, хөлгийн сайныг унаж мэд; эдийн сайныг эдэлж мэд зүйр; сайн юманд эзэн олон, сайн нөхөрт хань олон зүйр; сайн зан (аятай нийлэмж сайтай зан); сайн бөх (чадал тэнхээ ихтэйгээрээ алдаршсан бөх); сайн ажилчин (үнэхээр идэвх зүтгэл гаргаж үр бүтээлтэй ажилладаг ажилчин); сайн дур (өөрийн дур санал); сайн нөхөр (дотно нөхөр); сайн үйл (зөв үйл); сайн санаа (туст санаа); хамгийн сайн (дээд сайн); сайн хүн (нөхөрсөг тусч хүн); сайн угсаа (сайн үүлдэр); 2. шилжсэн мэнд амар, тайван, зовлон зүдгүүргүй; сайн сууж байгаарай! бие сайн уу? сайн, та сайн байна уу? амар сайн уу? (золгоход хэлэх мэнд); сайн нойрсов уу? (боссон даруйд учран, мэндлэх үг); 3.олигтой, зэгсэн, үлэмж; юм сайн уугаарай, цангана шүү; сайн болгоомжил! сайн явбал өдөртөө хүрнэ; сайн өдөр (а.аливаа үйл хийхэд зохих өдөр; б. амралтын өдөр, Ням гараг); сайн сархинаг (муу сархинагийн хажууд наалдан байх гүзээ мэт жижигхэн эрхтэй); сайн данхар (цэцэн тотийн өөр нэр).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • bataalai_2078: 2009-09-08 09:16:39
    • Б. Билигсайхан: 2015-04-13 00:59:00

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх