мөс (өн) i

хөлдсөн ус, хөлдүү ус, мөсөн дээр мөнгөн аяга оньсого; мөсөн галав (дэлхийн түүхэнд газрын хөрсний ихээхэн хэсэг нь мөсөнд хучаатай байсан үе); умард мөсөн далай (дэлхийн бөмбөрцгийн умард туйлын үлэмж их мөс); мөсөн уул (далайд хөвж явах мөсөн уул); мөсөн чихэр (мөстэй адил байдалтай хиймэл чихэр);мөс агих (ус хадаалан хөлдөх); мөс нэмүүрэх (хавар болж мөс хэврэгших); мөс барилдах (мөс сая гүйцэд хөлдөх); мөс далагнах (мөс овойж нуруутан хөлдөх); мөс цавтах (мөс ан гарч хагарах); мөс тээрэмдэх (хавар мөс урсан овоололдож харилцан харгацан тойрох); мөс хайлах (мөс ус болох, болгох); мөс өрөмтөх (ус дөнгөж өрөм мэт өнгөц хөлдөх); мөс түгдийх (мөс маш зузаан хөлдөж нуруутан өндөрлөж овойх); мөс унах (хаврын цаг, мөс хагаран хагарсаар барах).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • P.Urnaa: 2009-09-08 07:42:54
    • P.Urnaa: 2009-09-08 07:46:22

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх