мод (он) i

  1. хатуу иштэй олон наст ургамал, ишнээс салаа мөчир гарч модны саглагар орой болно; модтой өндөр уул нь, монгол газрын чимэг; ой мод (уулын мод); зуун мод (тасархай хэсэгхэн мод); мод бэлтгэл (модыг ямар нэгэн зүйлд хэрэглэхээр зэхэх); яс мод (юмны хүрээ хэрээ болох зүйл; байшингийн яс мод; цонхны яс мод; гэрийн яс мод); гэрийн мод (тооно, унь, хана, хаалга); байшингийн мод (байшин барилгын бүх модны зүйл); эмээлийн мод (эмээлийн яс мод); мод огтлох (ургаа модыг хөрөөдөж унагаах); модон эдлэл (модоор хийсэн эдлэл хэрэглэлийн зүйл; модон байшин; модон аяга; модон савх; модон хувин; модон гадас); модон хөлт (гутлын уланд уртхан мод залган явж наадах тоглоом); модон морь (а. биеийн тамирын харайж сургуулилах хэрэгсэл; б. морины хиймэл толгой сүүлийг тусгай суурьд уяж морилсон дүрмээр наадах); модны дурс (модны холтос); модны эд (модны холтосны доторхи хатуу нягт зүйл); модны тасаг (модон эдлэл хийх тасаг); модон завод (модон эдлэл хийх завод); модны мужаан (модны ажилд мэргэжилтэй хүн); модны нохой амьтан (модхой); модны согсор ургамал (өвөл аливаа модонд тогтнож ургана, өнгө хөх, урт хавтгай навчтай, улаан үртэй нэг зүйл ургамал, чанаж үхэрт идүүлэхэд сайн гэдэг); модны чийрмаа цэцэг ургамал (модон иштэй, сийрэг навчтай, янз лянхуй цэцгийн адил бөгөөд үнэр маш их, тоорцог шар, дөрвөн сард цэцэглэнэ, үрлэхгүй нэгэн зүйл цэцэг); модон бадам ургамал (хээр бут бутаар ургадаг, цайвар ногоон өнгөтэй, хэлтэс нь ес, нэг салаанаас нэжгээд цэцэглэж балчингаас навч гарна, эрхэм чийрмаа цэцгийн адил үнэртэй нэг зүйл цэцэг); навчит мод (шүлмүүст модноос ялгавартай навч бүхий мод); шүлмүүст мод (навчит модноос ялгавартай шүлмүүс бүхий мод); бут мод (бут бутаар ургах мод); хар мод (харгай); нарс мод (боргоцой бүхий шүлмүүст мод); самрын мод (хуш); модны шавтал (илжгэн чих); модоо барих (хөрөнгө юмаа барж хоосрох; морио унаж, модоо барих); мод толгой (соруулгүй гаанс)
  2. түлээ; модонд явах; мод кублэх; мод хөрөөд! (хөрөөдүүлэх мод байна уу гэж дуудах аялга); мод хагалах (модыг цуучин жижиглэх, түлээ хагалах ч гэдэг); мод хөдөөдөх (модыг хэрчим болгон огтлох)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Boogii: 2009-09-08 07:27:18
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:58:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх