цас (ан) i

жихүүп цагт агаарт усан талстууд бий болж цав цайм унгарил ширхгүүдээр буух агаарын тундас, мөнхүү тундас, бууж газрын гадрагыг бүрхсэний нь; цагаан цасан малгайтай, ногоон модон хүрэмтэй (Ц. Дамдинсүрэд); цас орох, цас унах (огторгуйгаас цас бууж ирэх); цас хайлах (а. нарны халуун илч зэрэгт цас гэсч ус болох; б. цасыг саванд хийж, гал түлэх зэргээр хайлуулах): цас шуурах, цасаар шуурах (цас, салхинд хийсч дэгдэх); цасан шуурга (цас хийсгэн манаруулах шуурга); цасны ус (цас хайлж бий болсон ус); малын цас (усны оронд мал идэж хүрэхүйц цас; манай энд дөнгөж малын цас оров); амны цас (хүн, хайлуулж ууж болохуйц боловч малд хүрэлцээгүй өчүүхэн бага цас); цасан цагаан (цав цагаан өнгөтэй); цасан чихэр (элсэн чихэр).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Арсун: 2009-09-08 06:47:58
    • baynaa: 2015-04-13 00:58:48

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх