юмны цаг үргэлж хувирамтгай биш, бат бэх орших чанар; Монгол-Зөвлөлтийн ард түмний мөнхийн найрамдал; Сүхбаатарын байгуулсан үйл хэрэг хэзээд мөнх! мөнх ногоон ургамал; эд хэврэг, эзэн мөнх ерөөл; мөнх цэвдэг (газрын хөрсөн доор ба дээр байх үргэлжийн хөлдүү; бүх дэлхийн хуурай газрын хорин таван хувий нь эл мөнх цэвдэг эзэлнэ); мөнх зул (үргэлж асах зул); мөнх бус (хамаг юм хэзээд өөрчлөгдөх жамтай); мөнх бусыг үзүүлэх (нас барах); мөнх тэнгэр (Мнголчууд бөөгийн мөргөлтэй байхад шүтэж байсан тэнгэр; мөнх тэнгэрийн хүчинд); мөнхийн ус (үлгэр домогт гардаг ус, уувал мөнхжинө гэдэг); мөнх харгана ургамал (навч нь ганддаггүй нэгэн зүйл харган); мөнх өвс (өлзийт өвс); мөнх нугас амьтан (мөрөн голд төрдөг, өнгө хар, толгой том, хайрстай нэгэн зүйл загас).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх