нэвтрэх

  1. юмны цаад талд цоолж гарах; хадаас банзны цаад талд нэвтрэн гарчээ;
  2. шингэн зүйл, юманд шингэж цаад талд нь нойтон болох; дээл бороонд нэвтрэв;
    • үл нэвтрэх цаас (юм нэвтэрдэггүй цаас);
    • ★ архинд нэвтрэх (архи бүх биед нь шингэсэн мэт болох);
  3. ямар нэгэн газраар явж өнгөрөх;
    • хил нэвтрэх; нэвтрэх тэмдэгт, нэвтрэх бичиг (хаалга үүд ба хязгаар боомтоор орох гарах зөвшөөрлийн бичиг; та нэвтрэхээ үзүүл! нэвтрэх тэмдэгтээр оруулна);
  4. шилжсэн харилцан хэлээ мэдэлцэх; хэл нэвтэрч чадахгүй байна.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Zaya: 2009-09-08 04:04:49

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх