мөнгө (н)
- цагаавтар өнгөтэй, өнгөлөг, үнэт төмөрлөг; алт мөнгө, мөнгө төгрөг, мөнгөн санхүү хорш.; арван лан мөнгө; 2. мөнгөлсөн юм; мөнгөн аяга; мөнгөн хутга; мөнгөн хазаар; 3. худалдан авах ба худалдахад өртгийн хэмжүүр болох төмөрлөг ба цаасан тэмдэгт; нэгтийн мөнгө; аравтын мөнгө; чамд мөнгө байна уу? мөнгөн тэмдэгт (улсаас өөрийн орны дотор зарцуулах, тусгай маягаар хэвлэж гаргасан цаас зоос); мөнгөн ембүү (тусгай хэвт цутгасан мөнгө; хэдэн лангийн ембүү вэ?); мөнгөн төгрөг (мөнгөөр хийсэн мөнгөн тэмдэгт): гулууз мөнгө (тусгай хэмжээгээр гулдан болон цутгасан мөнгө); цалин мөнгө (дээд зэргийн зөөлөн цагаан мөнгө); мөнгөн хөрөнгө (улсын үнэт хатуу хөрөнгө); мөнгөн сан (улсын мөнгө хадгалах газар); мөнгөн тусламж (мөнгөөр олгох тусламж); мөнгөн шагнал (мөнгөөр өгөх шагнал); мөнгөн ханш (мөнгөний үнэ); мөнгөний ханш буурах (аливаа оронд цаасан мөнгөний эргэлтийн хэмжээ асар их болсноос шалтгаалан мөнгөний үнэ буурах); мөнгөний эргэлт (мөнгөний байнгын гүйлгээ); мөнгөн орлого (аливаа юмнаас авч байгаа мөнгө; мөнгөн орлогын данс); мөнгө гуйвуулах (мөнгийг банк, шуудан, цахилгаанаар дамжуулан илгээх); мөнгө идэх (улсын мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглан завших); мөнгө шамших (мөнгө идэх); мөнгө цутгах (хээл хахууль өгөх); мөнгөний реформ (улсын зүгээс мөнгөний эргэлтийг өөрчлөх шинэчлэлт); мөнгөний нярав (мөнгийг гардан барих хүн); сохор улаан мөнгө ч өгөхгүй (юу ч өгөхгүй);
- жижиг зоос, төгрөгийн зууны нэг хувь; далан таван мөнгө; арван мөнгөний марк; улаан мөнгө; цагаан мөнгө; задгай мөнгө
- хөрөнгө, зөөр; мөнгө их зарах; өнгө мөнгөнд дурлах; цай мөнгөөр бага айл; хөрөнгө мөнгөөр баялаг; 5. төлбөр, хөлс, үнэ, татвар; би энэ сарын байрны мөнгө хураалгана; бодын хөлийн мөнгө (малаас авч байсан татвар); мөнгөн гүйлс ургамал (нүцгэн үрт ургамал, мод, үрийг нь иднэ); мөнгөн загас амьтан (ус хөлдсөн хойно гол нуураас олддог, махны амт маш сайн, уртаараа сөөм илүүхэн нэгэн зүйл загас); мөнгөн цацагт ургамал (бут бутаар ургадаг, ялам модны навчтай адилхан навчтай, цагаан өнгөтэй найман хэлтэстэй, тоорцгоос нь нарийн цагаан түрүү ургадаг нэгэн зүйл цэцэг); мөнгөн уруул (морины хамрын үзүүрт бяцхан цагаан арьс махтай); мөнгөн ус (химийн үндсэн мах бодь, мөнгөн цагаан өнгөтэй, шингэн төмөрлөг).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх