хайр i

  1. дотночлох сэтгэл, дотносох сэтгэл; хайраа дотроо, халаа гаднаа з ү й р; хайр хүрэх /дотнолох сэтгэл төрөх/; хайр булаах /дур маш татах/; хайр ихтэй /маш хайртай, маш янаг/; хайрын сэтгэл /янагийн сэтгэл, дотнын сэтгэл/;эхийн хайр ** /эхийн энэрэл, өрөвч сэтгэл/; **халуун хайр /маш дотно сэтгэл/; хайр найргүй, хайр гамгүй /гамгүй, хайрлах сэтгэлгүй/;
  2. өршөөл хишиг; хайр хишиг, өршөөл хайр, хайр хүндэтгэл хорш; нам засгийн минь хайр хишиг.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-08 03:26:06
    • Ж.Бэгзсүрэн: 2015-04-13 00:58:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх