а м ь т а н хяргуйтай адилхай, өнгө цагаавтархан нэг зүйл шувуу: хөхөө донгодох (хөхөө шувууны гүг гүү гэж дуугарах; хөвчийн мод ногоорч, хөхөө шувуу донгодсон,хөгжилтэй сайхан зуны цаг); *эрт дуугарсан хөхөөний ам хөлдөх** (урьтаж дуугарсан нь хохирох); хөхөө сар (тавдугаар сар, хөхөөн дууны сар ч гэнэ); хөхөөн дарс у р г а м а л (хадархаг, хайрга хөрсөнд ургадаг, самрын боргоцойтой адил бөгөөд нарийхан нэгэн зүйл ногоо, исгэлэн ус хийж ууж болдог); хөхөөн айраг (туулайн тагнай гэдэг ургамлын өөр нэр).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх