урт

охор, богино гэдэгтэй эсэргїїцэлдсэн їг,

  1. зураас шугам, хавтгай биет юмны захын хоёр чиг бие биенээс хамгийн хол байх чигийн дагуу хэмжээ; уртын хэмжээ; урт нь арван метр; хушуу урт бол хїзїї орооно, хормой урт бол хєл орооно зїйр;
  2. уртын хэмжээ їлэмж; урт мод; урт хэлт шилжсэн (їг яриа ихтэй, ховч); урт хушуут (ховч, хов хїргэгч) урт чихт (юм их сонсдог); уртын харайлт (холын зайд харайх харайлт); урт хорхой цээрлэсэн (могой); урт сїїлт цагаан хуй шаазгай амьтан (сїїл хуй шаазгайн сїїлээс урт нэгэн зїйл шаазгай);
  3. шилжсэн удаан; урт удаан хорш.; урт наслаж удаан жаргах болтугай! урт намар (удаан намар); урт эгшиг (сунжруулан удаан хэлэх эгшиг) уртын дуу (урт удаан аялгуутай дуу);
  4. шилжсэн хол, алс; уртын жин (холын жин); урт сандал (хэдэн хїн зэрэгцэн суух сандал); урт хїч хуучирсан (ацаг авч нэг жилээс доошгїй удаан хугацаагаар ажил гїйцэтгэх хїн).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • targus_by: 2009-09-07 09:26:07
    • targus_by: 2015-04-13 00:58:26

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх