мал
- хөдөө аж ахуйн дөрвөн хөлт амьтан адгуус; хонь мал, адуу мал х о р ш.; мал сүрэг; таван хушуу мал (хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ); нийгмийн мал (нэгдэлд нийгэмчилсэн мал; нийгмийн малыг өөрийн мал шиг хариулах хэрэгтэй); амины мал (нийгэмчлээгүй хувьд үлдсэн мал); бод мал (адуу, үхэр, тэмээ); бог мал (хонь, ямаа); богино хөлийн мал (хонь, ямаа); халуун хушуутай мал (хонь, адуу); хүйтэн хушуутай мал (тэмээ, ямаа, үхэр); малын хашаа (малыг хүйтнээс болон ийш тийш явахаас хамгаалан барьсан барилга); мал төллөх (малын үр зулзагаа гаргах); мал оторлох (малыг авч билчээртэй газар дагуулан алсхан гаргаж маллах); мал тэвээрэх (муудсан мал сайжирч эхлэх); мал маллагаа (мал адуулах арга ажиллагаа); малын тооллого (малын тоог гаргах; малын тооллогын комисс); малын тэжээл (хадсан өвс, дарш зэрэг малд бэлтгэсэн идэш); малын бэлчээр (мал идэшлэх газар; малын бэлчээрийг сайн ашиглах); мал бааз (улсын бэлтгэлийн малыг хүлээн авах суурь); мал туувар (улсын бэлтгэлийн малыг хүлээн авах баазад хүргэхээр тууварлан явах); мал туугч (улсын бэлтгэлийн мал тууварлан явагч); малын ашиг шим (малын үс ноос, арьс шир, сүү, мах тэргүүтэн бүхий л ашигтай зүйлс; малын ашиг шимийг нэмэгдүүлэх); мал эмнэлгийн ухаан (малын өвчин, түүнийг эмчлэн засах тухай ухаан); малын эмч (мал эмнэлгийн ухаанд мэрэгжсэн хүн); мал эмнэлэг (малын өвчин эмгэгийг сэргийлэх эмчлэх газар); мал нядлах (мал алах); малын зах (мал худалдаалах газар); мал аж ахуй (малын ажил эрхэлсэн аж ахуй); мал тариалангийн ажил (мал ба тариалан хосолсон ажил); мал бригад (малын ажлыг эрхэлсэн бригад); мал малын захтай (таван хушуу малын аль алинаас ч цөөн тоотой байгаа); мал гэвэл хойшоо, мах гэвэл урагшаа з ү й р; мал эзнээ дууриадаг, малгай толгойгоо дууриадаг з ү й р; мал муугаа сэжнэ, малгай толгойгоо дарна з ү й р.
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх