хажуу

  1. нэгэн этгээд, нэгэн тал жигүүр; биеийн нэгэн хажуу; хажуу тийшээ болох.

зүүн хажуу

зүүн үзүүр этгээд. 2. дэргэд, шадар; хажууд нь суух; хажуугийн айл; хажууд минь суугаа амраг минь, хамаг олны баясгалан /дуу/;

хажуу хавирга

хажуу тал. 3. уулын хэвгий; хажуу талын ногоо халиурч найган ганхана; тэр хажуу дээр билчиж байгаа үхэр бол... 4. энгийн, гаднын, хөндлөнгийн;

хажуугийн хүн

шууд холбогдохгүй хүн. 5. шилжсэн сацуу, зэрэглээ, хооронд;ядаж байхын хажууд, морь минь чөдөртэйгөө тэгж явчжээ;

хажуугаар

а. хажуу талаар; уулын хажуугаар явах; хажуугаар хэвтэх; б. дэргэдүүр; чиний хажуугаар өнгөрсөн шүү; в. сацуу, зэрэглээ; яарахын хажуугаар ажил гараад болдоггүй.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-07 07:32:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх