тулгах

  1. тулахын үйлдүүлэх хэв; 2. хүлээлгэхээр шаардах, албадах; хэргийг тулган хүлээлгэх; тулган тушаах; хөрөнгөтөн орон эрх тэгш биш гэрээг буурай орнуудад тулган хүлээлгэдэг; буу тулгах (буудаж ална гэж буу гарган сүрдүүлэх); тулган шаардах бичиг (тухайн үйл хэрэгт татгалзвал даруй арга хэмжээ авахыг сануулж сүрдүүлсэн эрс шаардлага бүхий бичиг): 3. юмыг хооронд нь харшуулах, мөргөлдуулах; хундага тулгах; 4. шилжсэн хоёр юмыг хооронд нь шууд солих; ганс эмээл хоёроо тулгаж орхоё гэв.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Мөнх: 2009-08-21 13:31:50

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх