коммунизм

эвхамт ёс; пролетарийн хувьсгал, пролетарийн дарангуйлан захирах засгийн ялалтын үрээр капитализмын оронд бий болох нийгэмлэгийн байгуулал бөгөөд түүний үйлдвэрлэлийн харьцааны үндэс нь анги гэж ялгаварлах явдал байхгүйгээс гадна хот тосгон хоёр хийгээд оюуны ба биеийн хөдөлмөр хоёрын хоорондын ялгаа арилсан, хувиарлалыг хэрэгцээний хирээр гүйцэтгэх зарчим болно; нийгэм журам бол коммунизмын анхдугаар шат мөн; коммунизмын зарчим нь <<хүн бүрээс чадварынх нь хирээр, хүн бүхэнд хэрэгцээнийх нь хирээр>> гэдэг зарчим юм; балар эртний коммунизм (балар эртний хүний нийгэмлэгийн ангийн урьдах байгуулал бөгөөд үйлдвэрлэлийн хэрэгсэл ба бүтээгдэхүүн нь нийтийн өмч байжээ); цэргийн коммунизм (Октябрийн нийгэм журамт их хувьсгалын 1921 он хүртэлх, эхэн үеийн нэр болно)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-07 05:21:28

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх