хагархай

  1. хагарсан юм; хагархай ваар; хагархай цонх;

хагархай хэнгэрэг шиг

дуулсан сонссоноо эрээ цээргүй чалчих, ярих зантай; 2. хэлтэрхий; шилний хагархайд гараа зүсч орхив. 3. хагалсан, ам, нүхтэй, ангархай;

хагархай өмд

бяцхан хүүхдэд өмсгөх, салтаа нь битүү биш өмд;

хагархай хушга

ургамал /хушганы модонд ургана, хушганы адил бөгөөд бяцхан уртхан, хальс зузаан, цөмөө цөөн нэг зүйл самар/.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-07 05:06:27

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх