их

бага гэдэгтэй эсрэгцэлдсэн утга;

  1. хэмжээгээр үлэмж; их хот; их устай гол; их говийн зоригтон; их бие (хөвчин бие); их барилга (шинээр барих барилга; их барилгын хэлтэс; барилгын төлөвлөгөө); их дэлгүүр (төрөл бүрийн бараа юм худалдах дэлгүүр); их буу (сум нь хол газар нисэх нэг зүйл том буу; танк эсэргүүцэх их буу); их бүрээ (бүдүүн дуугарах нэг зүйл үлээвэр хөгжмийн зэвсэг); их цэрэг (а. элдэв зэвсэг бүхий үлэмж цэрэг; б. гол хүчин); их аюуш (нэг зүйл том хадаг); их хураангуй (ном зохиолын болон түүний бүлэг бүлгийн эцэст дурдьсан зүйлийн товчлон хурааж бичсэн үг); их наяд (арван наяд буюу нэг триллион); их их тэгш (арван их тэгш буюу тавин найман оронтой тоо); их тэгш (тавин долоон оронтой тоо); их шар цэцэг у р г а м а л (бут бутаар ургана, навч тойрон ургаж доош сулдайна, цэцгийн төрх хонх мэт, өнгө цагаан, улаан, ногоовтор олон янз, үзвэл уйтгар сэргээдэг гэдэг); их туулайн бөөр у р г а м а л (хэмжээ галуун өндөгн мэт их, эгшээж иднэ, амт нт туулайн бөөр мэт); их малига у р г а м а л (халуун газар ургана, малига цэцэгтэй адил болоод хэлтэс их, өнгө цагаан, үнэр сайхан нэг зүйл цэцэг); их алаг бялзуухай а м ь т а н (хөмсөг зурсан адил болоод урт, шар тэрмийн адил өнгөтэй, сэвхтэй, өөр зуураа хэрэлдэх дуртай нэг зүйл бялзуухай); их бөхгөнө а м ь т а н (нэг зүйл том батгана); их хонгор галуу а м ь т а н (өнгө шар, хушуу хар, бие шонхроос арай бага нэг зүйл шувуу);
  2. олон; хүн их байна; оочир их байна; их мал харагдана;
  3. ш и л ж с э н хүчтэй тун, сүрхий; их горьдох; их баярлах; их гомдох; их санасан газар есөн шөнө хоосон хонох з ү й р;
  4. насанд хүрсэн, том; их хүн; их болох; ихийн шийр барих (томоотой, хүн шиг явах); их нь ичиж, бага нь уйлах х у у ч; их насны морь (соёолонгоос дээших насны морь);
  5. ш и л ж с э н ах настай; их ах; их авга; их нагац;
  6. ш и л ж с э н дээд, хүндтэй; улсын их хурал; эрхэм их сайд; их эрдэмтэн; их дарга; *их зан** (дээгүүр зан; их зан гаргах); их сургууль (нийгмийн ба байгалийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбар бүхий дээд сургууль; Улсын их сургууль төгсөв); их бичгийн хүн х у у ч и р с а н (Хятадын эртний гүн ухаанд мэргэжсэн эрдэмтэн буюу тэнгэр газар хүн гурван эрдмийг туулсан хүн); их хүлгэн судар ш а ш и н (дээд хүлгэний судар);
  7. дээд зэрэг, хязгаар нь; их бодож зодно л биз дээ; их зэрэг сувилах (цагаан цэцэг өвчин)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-07 03:12:39
    • Х.Буд: 2015-04-13 00:58:05

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх