одох явахын эсрэг утга; 1. аливаа юм тэндээс энд болох, ямар нэг юманд хүрэх, холоос ойр болох; гэртээ ирэх; машинаар ирэх; зочин ирэх; захиа ирэх; бичиг ирэх; нааш ир!; би маргааш өглөө ирнэ; чимээ ирэх; 2. тохиолдох, болох; жаргалтай цаг ирэх; гай ирэх; зовлон ирэх; үхэл ирэх; сарын юм ирэх (сарын тэмдэг ирэх); 3. болох, гарах, ирээдүй; ирэх жил; ирэх зун; өдөр ирэх дутам сайжирсаар байна; 4. нөхцөл үйл үгийн дагавартай үгийн дараа орж тухайн үйлийн наашлах, ойртох, хүрэхийг заана; гүйж ирэх; шогшиж ирэх; нисч ирэх; ойртон ирэх; мөлхөн ирэх; цугларан ирэх
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх