өвөр i

арын эсрэг утга;

  1. юмны өмнөх, энгэр, урд этгээд; уулын өвөр; байшингийн өвөр; биеийн өвөр тал; манай мал хайрханы өвөрт бэлчиж байна;

    • өвөр зурхай (сур харвахад сур өрөх газрын нүүр этгээдэд хоёр нум хэмжиж зурсан зураас; харвасан сум өвөр зурхайгаас дотогш тусвал дутсанд тооцно);
    • өвөр Монгол (Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутагт орших Монголчууд);
  2. суугаа хүний өвдөг дээрх зай; өвөр дээр суух.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Zaya: 2009-09-07 01:49:52
    • baynaa: 2015-04-13 00:57:58

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх