иргэн

  1. тухайн улсын байнгын хүн амын тоонд багтах бөгөөд үндсэн хуулиар олгосон бүх эрхийг эдлэх эрхтэй, үндсэн хуульд заасан бүх үүргийг биелүүлбэл зохих этгээд; өөрийн улс орноо батлан хамгаалах явдал бол манай улсын иргэн бүхний эрхэм үүрэг мөн; Монгол улсын иргэн;
  2. насанд хүрсэн хүн ард; ард иргэн; хүн иргэн хорш;
  3. хүн ардтай харилцан хүндэтгэл; иргэний эрх; иргэний зан суртлыг хүндэтгэх; иргэний хууль (ард иргэдийн хоорондын эрх үүрэг, харьцаа, хариуцлага, учир холбогдлыг тодорхойлон, дагаж шийтгүүлэхээр тогтоосон хууль); иргэний хэрэг (эрүүгийн хуульд үл хамаарах, ард иргэний хоорондын харилцааны холбогдолтой хэрэг); иргэний дайн (улсын доторхи ангиудын зэвсэгт тэмцэл); иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх газар (иргэний гэрлэлт салалт, өсөлт хоролт зэргийг бүртгэх байгууллага)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дэлгэрмаа.Э: 2009-09-07 01:44:02
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:57:58

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх