зүү(н)

  1. юм оёход хэрэглэх утас сүвлэх сүвэгч бүхий нарийн төмөрлөг; зүү хуруувч, зүү утас хорш. 2. оньсон хөдөлгүүр зүйлийн хөдөлгөөн хэмийг заах хэрэгсэл; цагийн зүү; амьсгааны зүү; 3. шивэх, хатгах, зүүх, торгох зэрэгт зориулан хийсэн хэрэгсэл; бичгийн зүү; энгэрийн зүү; тарианы зүү; зүү ороох (нэгэн зүйл оёдлын нэр; утсаар хээ угалз хатгамлахад даруулах утсыг зүүнд сүвлээд дэвсгэрт хатгаж, угалз тавих утсыг зүүний үзүүрийг ороож даруулан оёх); зүү тавих (зүүгээр хатгаж эмчлэх); зүү сүвлэх (зүүний сүвэгчид утас дүрэх); зүүний сүвэгч (зүүний утас сүвлэх нүх); зүүний хулгайч ургамал (иш нарийн, түрүү хонгор зулын түрүүд төстэй бөгөөд бяцхан, түүний нарийн унгарил агаарт дэгддэг нэгэн зүйл ургамал); зүү орох зайгүй (маш дотно).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Д. Анхзаяа: 2009-09-06 18:04:27

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх