шахах i

  1. юмыг бөөгнөрүүлж няг чигж болгох; бяслаг шахах; чихцэж шахах; шал шахах; шахаж суух хэрэгтэй;
  2. юманд байгаа зүйлийг ялган гаргаж авах; өөх шахах; үр тариа шахах; идээ бээрий нь шахах; шахаж зайлуулах (а. шахаж гаргах; б. түлхэж түрж байраас шилжүүлэх); шахаж гаргах (хяхан хавчиж зайлуулан холдуулах);
  3. ойр болох, дөхөх; ирэх шахаж байгаа; дуусах шахаж байна; очих шахаж байгаа бий; хүрэх шахаж билээ; баяр болох шахаж байна;
  4. хавчих, хаших, хүчлэх; хонио усаар шахаж гаргах; морио хаданд шахаж байгаад барьж авав; багалзуур шахах (багалзуурын тус газраас гараар базах); багалзууры нь шахах (бусдын багалзуурыг базаж шахах); багалзуураа шахах (өөрөө хоолойгоо чаргагдуулах); хоолойгий нь шахах (бусдын хоолойг базаж шахах); хоолой шахах (хоолой чаргагдуулах)'; хоолойгоо шахах (өөрөө хоолойгоо чаргагдуулах):
  5. идэшний малыг бордож таргалуулах; үхэр шахах; гахай шахах.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-09-06 12:18:49

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх