хээр i

айл хүнгүй алс хөдөө газар; хээр хөдөө хор ш.; хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртөлж ирнэ Ш. Нацагдорж); хээрийн хөгшин амьтан (хээр талд орших нэг зүйл шонхор шувуу): хээрийн туулайн бөөр у р г а м а л (модны хальс барзгар бөгөад навчиндаа араатай, нэг буурцагт хэд хэдэн цөмөө ургадаг ургамал, амт нь лянхуа цэцгийн үрийн амттай адил); хээрийн үзэм ургамал (навч цэцэг цөм үзэмтэй адил нэг зуйлнйн жимс); хээрийн цай ургамал (цэцгийн өнгә улбар шар, иш өн­дәр, навч хөх бөгөөд нарийн, навчийг жигнэж эгшээн цай буцалгаж ууна); хээрийн галуу (хүзүү урт, нисэхдээ зэллэж явдаг галуу); хээрийн юм (а. чоно; б. хөсрийн юм); хээрийн нохой (чоно); хээрийн шинжилгээннй анги (хөдөо орон нутагт жуулчлан явах шинжилгэзний анги: хээрийн шинжилгээний ангийн тайлан); хээрийн жонш (ихэд элбэг тохиолдох нэг зүйл чулуулаг, хатуугийн зэрэг 6—6,5; өнгө цагаан, бор, ногоон янз бүр); хээрийн шүүх (даим тулалданны үед цэргийн хамт ява.х шүүх); хээрийн их буу (явуул цэргийн хамт авч явах их буу); хээрийн дүрэм (байлдах. дайтах арга ажиллагаанд хэрэглэх дүрэм); хээрийн сургууль (цэрэг дарга нарыг дайны арга ажиллагаанд биечлэн сургах нэг төрлийн хичээл; нисэх хүчин. далайн цэргийн хавсарсан хээрийн сургууль)..

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-06 04:18:01
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:57:29

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх