хэрэг
- албан амины ажил, үйл явдлын чиглэлт; албаны хэрэгтэй яваа; хувийн хэргээр хөдөө явах; санасак хэрэг чинь сэтгэлчлэн бүтэх болтугай! хэрэг зориг хэнд вэ, хэт нутаг хаана вэ (үлгэрээс); ажил хэргийн чанартай (жинхэнэ ажил болгох, биелүүлэх тухайтай); 2. албан баримт; албан хэргийг цэгц журамтай хөтлөх; бичиг хэргийн эрхлэгч (албан баримт сэлтийг хариуцагч албан тушаал): нууц хэрэг (албаны нууц баримт бичиг сэлт); 3: тус, хэрэгцээ; энә ном чинь над их хэрэг болно; чиний цуглуулганд хэрэг болох юм олон байна; эрдэм сурвал аминд хэрэг болно; 4. хуулъ зөрчсөн гэмт үйл явдал; хэрэг зарга х о р ш.; улс төрийн хэрэг (улс төрд тэрсэлеэн гэмт явдал); гэмт хэрэг (хууль зөрчсөн гэмт явдал); амины хэрэг (а. бусдын амьтай холбогдсон хэрэг; б. албаны биш хэрэг, өөрийн хэрэг); хэрэг алдах (а. эндэгдэж буруу хэрэг хийх: б. тэмцэн заалдаж бусдад дийлдэх, ялагдах); хзрэг тарих (а. гэмт хэрэг үйлдэх; б. яршиг төвөг тарих); хэргийн эзэн (үйлдсэн гэмт явдлын чухам эзэн); хэрэгт орох (гэмт явдалд холбогдох); хэрэг халдах (хүний гэмт явдал бусдад нялзах); хэрэг бүртгэх (үйлдсэн гэмт явдлын хэрэглэгдэхүүн зэргийг цуглуулах); хэрэгт холбогдох (хуульд харштай гэмт явдалд холбогдох): хэрэгт татагдах (хуульд харштай явдалд холбогдож баригдах); хэрэг мөшгөх. (хэрэг мөрдөх); хэрэг шүүх (үйлдсэн гэмт явдлыг нягтлан шүүх); хэрэг мөрдөх (үйлдсэн гэмг явдлыг дэс дараалан шүүж мөрдөх, мөшгөх); хэрэг байцах (гэмт явдлыг нягтлан шалгах); хэрэг мэдүүлэх (үйлдсэн гэмт явдлаа тоочин хэлэх); хэрэг хүлээх (өөрийн үйлдсэн гэмт явдлыг хийснээ зөвшөөрөн хүлээх); хэрэг хүлээлгэх (үйлдсэн гэмт явдлыг тулган хүлээлгэх): хэрэг нэхэмжлэх (өнгөрсөн хэрэг явдлыг нэхэмжлэн үүегэх сөхөх); хэрэг цагаатах (алив гэмт явдалд ял холбогдолгүй болох).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх