хэл ii

  1. хүмүүсийн харилцааны хамгийн чухал хэрэглүүр; Монгол хэл; Орос хэл; Хятад хэл;, ярианы хэл (ерийн ам ярианд хүүрнэн хэлэлцэх хэл); хар хэл (ярианы хэл); бичгийн хэл (нийт ардын хэлийг бичигт оруулан тогтоож нормтой болгож боловсруулсан хэлбэр); этгээд хэл (цөөн бүлэг хумүүсийн хоорондоо ойлголцох, нийт олпы хэлнээс ангид үг яриа); хэлний шинжлэл (хүн төрөлхтний хэл, түүний түүхэн хөгжлийг судлах ухаан); хэлний шинжлэлч (хэлний шинжлэлд мэрэгжсэн хүн); хэл нугарах (хэл зүгширч түлбэрэлгүй ярьж сурах); хэл зүгшрэх (түлбэрэлгүй цэвэр сайхан ярих болох); хэл зүгшрүүлэх үгс (түгдрэлгүй хэлж сурахад зориулан зохиосон бүлэг үгс); хэл мэдэхгүй (а. хэлэнд ороогүй; б. хэл сураагүй; в. хэлсэн сургасан хэл үг хэрэгсэж авдаггүй); харь хэл, гадаад хэл (өөрийн үндэсний биш хэл); үндэсний хэл (өөрийн төрөлх хэл); хар хэл ам (муулж муутгасан чанартай уг яриа); цагаан хэл ам (магтаж сайшаасан чанартай үг яриа); хэл сурах аливаа хэлийг мэдэх өгүүлэх болон төсөөлөх); хэл мэдэх (а. ямар нэгэн хэлээр өгүүлсэн хэлэлцсэн ерийн.өгүүлэл яриаг ойлгох; үндэсний хэлээ мэдэх; харь хэл мэдэх; б. үг сургамжинд арох); 2. үг, өгүүлэл; хэл яриа гаргах, үг хэл гаргах (хэл ам удах), хэл удах, хэл ам удах (хэрүүл цуугиан үүсгэх, өдөх); хэл ам болох, хэл ам хийх (хэрүүл цуугиан хийх ба зарга тэмцэл болох).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-05 17:35:22
    • аРиука: 2009-09-07 11:56:36

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх