хэл i

амны хөндийд байдаг амт мэдрэх эрхтэн; үхрийн хэл; хэлээ хазах; хэлэн дээр нь чихэр тавьж, шилэн дээр нь хутга тавих зү й р; хүүхэн хэл (тагнайн угт унжсан жижиг мах); хэл чулчрах (үг хэлэхэд хэлний ажиллагаа буруудах, халтирах зэргээр бүрэн зөв хэлж чадахгүи болох); хэл чулчиг (үг хэ­лэхэд ямагт хэл нь чулчирч хазгай музгай хэ­лэх өгүүлэх хүн); хэл халтирах (үг хэлэхэд буруугаар хэлэх): хэл бүдгэрэх (хэлний аялгуу тодорхойгүй болж хувирах); хэл орох (үг хэлж чадахгүи байсан хүний хэлэлцэх болох); хэлд орох (нялх хүүхдийн анх үг хэлж сурах); хэл ээдрэх (хэлэхэд хэл будлих); хэлний хусуур (хэлний өнгөр налдза мэтийг хусч арилтах хэрэгсэл, эвэр хулс төмөрлөгийн зэрэг зүйлээр хийнэ); хэл хуур (аман хуур, хулсан хуур).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-05 17:35:06
    • аРиука: 2009-09-07 11:56:36

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх