хэдий

  1. юмны тоо, хугацааг асуух төлөвний уг; хэдий чинээн бэ? эндээс хэдий хол вэ? хэдийд ирэх вэ? хэдийд явах вэ?
  2. юмыг дурдан заагаад тайлбарлан эсэргүүцэхэд хэрэг­лэх үг; давс хэдий шорвог ч болов идээнд найралтай, найр наадам хэдий цэнгэлтэй боловч ажилд садтай; хэдий тиим боловч бас учир бий; хэдийвээр (юмыг заагаад тайлбарлан эсэргүүцэхэд хэрэглэх үг; бид хэдийвээр тэтгэвэрт гарсан боловч ажил хийнэ; эм хэдий­вээр гашуун боловч биенд сайн); хэдийгээр (а. хэзээ; та хэдийгээр явах вэ? б. хэдийвээр; манайхан хэдийгээр хүн цөөтэй боловч их ажил хийх гэж төлөвлөок байна); хэдийд (ямар нэ­гэн үйл явдлын болсон буюу болох цагийг асуух төлөөний үг; хэдийд ирэх юм бэ; галт тэрэг хэдийд хөдөлсөн бэ? хэдийд ч болно); хэдийн (хэдийний; хэдийн црсэн хүн; хэдийн гүйцэтгэсэн ажил); хэдийний (нэгэнт өнгөрсөн цагийг зааж хэлэлцэх үг; тэр хүн хэдийний явсан; энә ажил хэдийний эхэлжээ).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-05 17:02:52
    • аРиука: 2009-09-07 11:56:35

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх